Friday, September 30, 2011

Хамгийн “үнэнч” нь Гааль

Хөөрхий дөө Монгол улсын маань төсөв алдагдалтай гарч хэн хүнгүй л төсвийн алдагдал нөхөх талаар ярилцах болжээ. Ухаант ардын минь нэг сайхан мэргэн үг байдаг даа “айлаас эрэхээр авдараа уудал” хэн нэгнээс мөнгө гуйж царай алдаж байхаар Монгол улсын мөнгөний авдар руу дахин нэг өнгийж үзвэл яасан юм бэ?

Мөнгөний авдарыг арвижуулагч гол хоёр багана нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар. Энэ хоёр баганын аль нэг нь ганхахад л Монгол улс тэр чигээрээ одоогийнх шиг төсвийн алдагдал хүлээнэ.

Гааль авлига авдаг, гааль хүнд сурталтай, гаальд орвол баяждаг гэсэн яриа амнаас ам дамжигдан яригддаг нь нууц биш ээ. Элдэв төрлийн судалгаа гаалийн муу нэрийг нь л жаахан дарж байгаа болохоос бусдаар дээрдсэн юм алга. Гааль авлига авсаар л төрийн мөнгөний авдар хоосорсоор л байна. Энд нэг сонирхолтой кэйс бодъё.

Гаальд ажилладаг тэр дундаа өдөр бүр шинэ машинуудад гаалийн татвар оногдуулдаг байцаагч О автомашинтай болохыг хүссэн байна. Гаалийн байцаагч энэ тохиолдолд яах вэ. Өөрийнхөө авах машинд өөрөө татвар ногдуулах уу?

А. Шударга татвараа төлнө
Б. Яаж ийж байгаад хямд татвар төлнө.
В. Татвар төлөхгүй байх арга бодож олно.

Ажил хийвэл ам тосодно. Тэгвэл өнөөдөр эрхэм гаальчид өөрсдөө илүү ам тосдоод яваад байгаа юм биш байгаа даа. Хэрвээ та өнөөдөр нээлт хийвэл хийсэн нээлтээсээ ашиг олно. Хэрвээ та өнөөдөр сайн ажиллавал олох орлого чинь их болно. Хэрвээ та өнөөдөр гаалийн татвар их хурааж авлига хээл хахууль авахгүй байвал Монгол улсын орлого арвижина.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт

Энэхүү график танд нэгийг бодогдуулах болов уу. Мэдээж энэ бүхнийг хямралтай холбож тайлбарлах байх л даа тэгвэл Монголын Үндэсний Статистикийн хорооноос авсан доорх мэдээлэл юу өгүүлнэ вэ?    /hamgiin door bgaa husnegt/

1.Суудлын автомашин хоёр ширхгээр буурахад л 1,137,300 долларын зөрүүтэй үнэлж Монгол улсын гаалийн байцаагчид татвар оногдуулж байна. 1,603,593,000 төгрөг. Энэ бол гаалийн байцаагчдын шудрага ажиллаж байгаагийн хэмжүүр юм уу даа.

Саяхан Германы мэдээллийн хэрэгслээр Хятадаас орж ирдэг чанарын шаардлага хангадаггүй электрон барааг гаалийн ажилчид өөрсдийн гараар задалж стандарт нийцэхгүй байгааг оношилж тогтоож байгааг хараад үнэхээр бахархаж хүний нутгийн гаальчид улсынхаа хил гаалийг ийм сайн хамгаалдаг юм байна гэж атаархаж суув.

Монголын гаалийнхан дунд ийм чадвартай хүн хэд байгаа бол гэж бодохоор өөрийн эрхгүй харамсал төрж байлаа. Гаалиар орж ирсэн чанарын баталгаагүй хуванцар цонхноос болж хоёр ч барилгын ажил зогссон талаар бас л мэдээлэл цацагдаж байна. Энэ бүх чанаргүй баталгаагүй бүтээгдэхүүний ард авлига хээл хахууль нуугдаад байна уу эсвэл гаальчдийн чадвар нь угаасаа ийм юм уу?

“Бид сайн ажиллалаа” гэж үргэлж өөрсдийгөө магтаж байдаг гаалийнхан Монгол улсын хилээр бузрыг оруулахгүй буяныг гаргахгүй ажилламаар юм даа. Гаалийн байцаагчид хэзээ мэдлэгтэй чадвартай болж, хэзээ ард иргэд минь айх аюулгүй амьдрах бол доо.

Г.Эрдэнэтөгс 2010.01.13




 B2d3ad1bed5241b113f7bbac08b2e48b

No comments:

Post a Comment