Friday, September 30, 2011

ТӨРИЙН МАРКЕТИНГ ИНЭЭМСЭГЛЭЖ БУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ

Төр бол иргэдэд үйлчилдэг байгууллага тэгвэл онол ёсоор бол үйлчилгээ явуулж буй газарт заавал маркетинг хэрэгтэй өнөөдөр төрийн нэртэй үйлчилгээний газар бүрт хүнд суртал авилга хээл хахууль үүрлэж байгаа нь төр бидэнд үйлчлэх нь битгий хэл элдэв татвар хууль дүрэм журмаар дарамтладаг болоод байна. төр маркетинг байхгүйгээс болоод төрөөс явуулж буй ажлуудыг хэн ч мэддэггүй мэдсэн хэд нь дээгүүрээ хуваагаад идчихдэг болжээ. төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хүмүүс нь ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА гэх мэтчилэн ганц нэг хүний орон тоогоор хязгаарлагдаж тэр хүнийх нь сэтгэхүй, ажлын хурд, шөнийн шоу, өдрийн түгжирэлээс болж иргэн бид хохирч байна. хүнд үйлчилж л байгаа бол тэнд үйлчилгээний маркетинг заавал байх ёстой төрийн албан хаагч таны урдаас инээмсэглэн угтвал гоё биз дээ хүмүүсээ. бүгдээрээ сайхан хэлэлцэж байгаад нэг дүнэлтэнд хүрээд гарах гарцыг нь олоод үнхээр сайхан санаа байвал төсөл болгоод төрийн албаны зөвлөл гэх мэт газруудад нь хүргээд ажил болгосон ч буруудахгүй шүү дээ ТӨР ИРГЭНДЭЭ ҮЙЛЧИЛЖ ЯДАРЧ ЯВАА ИРЭНЭЭ ИНЭЭМСЭГЛЭН УГТАХ ЁСТОЙ

Г.Эрдэнэтөгс
2010-05-06 09:05

ЭМЭГТЭЙ ХҮН ЗААВАЛ...

Эмэгтэй хүн гэдэг таны бодлоор яг ямар байх ёстой бэ. Миний бодлоор бол заавал хөөрхөн байх албагүй ээж ааваас заяасан дүр төрхийг яалтай билээ.
Харин тарган охид бүсгүйчүүдийг харахаар хэцүү санагдах юм. Таргална гэдэг бол тэр хүн өарийнхөө арчаагүй дээ л ийм болсон гэж боддог. Зарим нэг нь яах аргагүй өвчин энэ тэр байж болох харин бусад нь бол өөрийнхөө биеийг арчилаад явж чадахгүй байгаа бол яаж амьдрал зохиож үр хүүхэд эр нөхөрөө хайрлаж халамжилах бол?
Гэхдээ бас хэт туранхай байх бас дэмий тэр бас л өөртөө анхаарал тавьж чадахгүй л байна гэсэн үг
Иймээс гуалиг сайхан болж эрүүл чийрэг биеээ саруул ухаанаар тэтгэж чимэж яваарай бүсгүйчүүдээ!!!???

Хамгийн “үнэнч” нь Гааль

Хөөрхий дөө Монгол улсын маань төсөв алдагдалтай гарч хэн хүнгүй л төсвийн алдагдал нөхөх талаар ярилцах болжээ. Ухаант ардын минь нэг сайхан мэргэн үг байдаг даа “айлаас эрэхээр авдараа уудал” хэн нэгнээс мөнгө гуйж царай алдаж байхаар Монгол улсын мөнгөний авдар руу дахин нэг өнгийж үзвэл яасан юм бэ?

Мөнгөний авдарыг арвижуулагч гол хоёр багана нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар. Энэ хоёр баганын аль нэг нь ганхахад л Монгол улс тэр чигээрээ одоогийнх шиг төсвийн алдагдал хүлээнэ.

Гааль авлига авдаг, гааль хүнд сурталтай, гаальд орвол баяждаг гэсэн яриа амнаас ам дамжигдан яригддаг нь нууц биш ээ. Элдэв төрлийн судалгаа гаалийн муу нэрийг нь л жаахан дарж байгаа болохоос бусдаар дээрдсэн юм алга. Гааль авлига авсаар л төрийн мөнгөний авдар хоосорсоор л байна. Энд нэг сонирхолтой кэйс бодъё.

Гаальд ажилладаг тэр дундаа өдөр бүр шинэ машинуудад гаалийн татвар оногдуулдаг байцаагч О автомашинтай болохыг хүссэн байна. Гаалийн байцаагч энэ тохиолдолд яах вэ. Өөрийнхөө авах машинд өөрөө татвар ногдуулах уу?

А. Шударга татвараа төлнө
Б. Яаж ийж байгаад хямд татвар төлнө.
В. Татвар төлөхгүй байх арга бодож олно.

Ажил хийвэл ам тосодно. Тэгвэл өнөөдөр эрхэм гаальчид өөрсдөө илүү ам тосдоод яваад байгаа юм биш байгаа даа. Хэрвээ та өнөөдөр нээлт хийвэл хийсэн нээлтээсээ ашиг олно. Хэрвээ та өнөөдөр сайн ажиллавал олох орлого чинь их болно. Хэрвээ та өнөөдөр гаалийн татвар их хурааж авлига хээл хахууль авахгүй байвал Монгол улсын орлого арвижина.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт

Энэхүү график танд нэгийг бодогдуулах болов уу. Мэдээж энэ бүхнийг хямралтай холбож тайлбарлах байх л даа тэгвэл Монголын Үндэсний Статистикийн хорооноос авсан доорх мэдээлэл юу өгүүлнэ вэ?    /hamgiin door bgaa husnegt/

1.Суудлын автомашин хоёр ширхгээр буурахад л 1,137,300 долларын зөрүүтэй үнэлж Монгол улсын гаалийн байцаагчид татвар оногдуулж байна. 1,603,593,000 төгрөг. Энэ бол гаалийн байцаагчдын шудрага ажиллаж байгаагийн хэмжүүр юм уу даа.

Саяхан Германы мэдээллийн хэрэгслээр Хятадаас орж ирдэг чанарын шаардлага хангадаггүй электрон барааг гаалийн ажилчид өөрсдийн гараар задалж стандарт нийцэхгүй байгааг оношилж тогтоож байгааг хараад үнэхээр бахархаж хүний нутгийн гаальчид улсынхаа хил гаалийг ийм сайн хамгаалдаг юм байна гэж атаархаж суув.

Монголын гаалийнхан дунд ийм чадвартай хүн хэд байгаа бол гэж бодохоор өөрийн эрхгүй харамсал төрж байлаа. Гаалиар орж ирсэн чанарын баталгаагүй хуванцар цонхноос болж хоёр ч барилгын ажил зогссон талаар бас л мэдээлэл цацагдаж байна. Энэ бүх чанаргүй баталгаагүй бүтээгдэхүүний ард авлига хээл хахууль нуугдаад байна уу эсвэл гаальчдийн чадвар нь угаасаа ийм юм уу?

“Бид сайн ажиллалаа” гэж үргэлж өөрсдийгөө магтаж байдаг гаалийнхан Монгол улсын хилээр бузрыг оруулахгүй буяныг гаргахгүй ажилламаар юм даа. Гаалийн байцаагчид хэзээ мэдлэгтэй чадвартай болж, хэзээ ард иргэд минь айх аюулгүй амьдрах бол доо.

Г.Эрдэнэтөгс 2010.01.13




 B2d3ad1bed5241b113f7bbac08b2e48b

Хямрал ардчиллаас ухрааж социализм руу эргvvлэн тvлхэж байна

Хоол хийхэд орц найрлага жор гэж юм заавал байх хэрэгтэй. Тиймгvй бол хоол нь хэн ч
идэхийг аргагvй хачин жонхуу болно. Тэгвэл єнєєдєр Монголын тєр 2,7 сая орчим иргэнийхээ хоолны жорыг хэр тааруулж байгаа талаар энд єгvvлэхийг хvслээ.


Тvvх єгvvлбэл

1990 он хvртэл хvн бvхэнд социализм хэмээх хоолны жороор иргэн бvрт адилхан аяганд яг адил хэмжээгээр амт муутайхан хоол хэмжээтэйгээр аягалан єгч байсан Монголын тєр 90-ээд онд ардчилсан хувьсгал ялсанаар зах зээлийн чєлєєт єрсєлдєєнт нийгэмд шилжин иргэддээ урд хєршийн Эрээний бvтээгдэхvvнээр бэлтгэсэн ардчилсан жортой хоолыг зутруухан халбагадуулах болсон. Энэ vед Монгол Улс дэлхий нийтийн эдийн засагт интеграцичлагдаагvй байсан тулдаа 1990 оны Азийн хямралд єртєєгvй vлдсэн. Хэдийгээр хямралд єртєєгvй ч гэсэн тєрд ажиллах мэргэжлийн боловсон хvчны дифцит газар сайгvй vvссэний улмаас тєрийн тодотголтой хэд хэдэн банкаа дампууруулж авсан. Vvний зэрэгцээ дєрвєн жилийн хугацаатай ахлагч тогоочоо 76 туслах тогоочтойгоо сольдог болсон нь буурай хєгжилтєй орны маань хєгжилд чєдєр тушаа болж эхэлсэн. Vvний гол учир нь иргэддээ хоолыг нь хийж єгєх ёстой тогооч нар єєрсдєє ханаж цадахаа мэдэхгvй идэж эхэлсэн. Vvний гайгаар хvн бvрт тогооч болох хvсэл эрмэлзэлтэй болж улмаар 76 тогооч єєрийгєє тойруулан олон туслах, бэлтгэгч, зєєгч нарыг орон тоо хэтрvvлэн ажилд авч тєсєвт хvнд ачаа vзvvлэх болж єєрийн зєєлєн суудлийг тойрсон авилгал хээл хахуулийн сvлжээ бий болгож Монгол тєрийн иргэддээ бэлтгэдэг хоолыг дундаас нь шомбодогчид тєрvvлэн гаргаж ирсэн.


Одоогийн тогооч нар

Єнєєдєр Монгол улс 2,7 сая орчим хvн амтай vvнээс хєдєлмєрийн насны хvний тоо 1,6 сая гаруй. Vvнээс 150,000 орчим нь тогооч, бэлтгэгч, зєєгч /тєрийн албан хаагч/ эдгээр 150,000 тогооч, бэлтгэгч, зєєгчдийг 1,6 сая орчим татвар тєлєгчид тэжээдэг. Гэхдээ эзэн нь боолоо тэжээж байгаа шиг биш боол нь эзэндээ єргєл єгч байгаа шиг тэжээдэг. Уг нь жам ёсоороо бол бэлтгэгч нь хоолны материалаа бэлдээд тогооч нь хоолоо хийгээд зєєгч нь иргэдэд зєєж авч ирэн vйлчлэх ёстой. Гэтэл иргэд хамгийн дорд зєєгч дээр єєрєє гvйж очоод урт дараалалд хvлээн зогсч нєгєє муу зєєгчийг царай алдан байж арай ядан аяга хоол авч идэж байна. Иргэдийн энэ мэт зовлонг соргог ажигласан 76 тогооч єнгєрсєн 2008 оны тогооч нарийн сонгуулиар 1-1,5 сая тєгрєгийн мах єгч идvvлнэ хэмээн ядарсан ард иргэдээ молиго ємхvvлж амжсан. Энэ vлгэрээр Оюутолгой Тавантолгой хэмээх саалийн vнээг ашиглаж єсгєж том болохоор нь нядалж єгнє гэсэн vлгэрийг єдєр шєнєгvй иргэдэд ярих болсон. Монгол угшилтай vнээг гадаадын хvнээр тэжээлгэж хамаг сааль сvvг нь гадныханд єгч байгаад vлдсэн хусам дээр нь ард иргэдээ зодолдуулах тухай ярилцаж байна. Vvнийхээ хажуугаар нууцхан єєрсдєє єрєм хулгайлах тєлєвлєгєєгєє ч бодож амжсан нь мэдээжийн хэрэг энэ нь тэдний гэм биш зан. Сонгуулиар надаас сайн тогооч байхгvй хэмээн єєрсдийгєє магтаж байсан энэ эрхмvvд яагаад бэлэн байгаа vнээг єєрсдєє єсгєж єндийлгєж сааль сvvг нь авч иргэддээ єгч чадахгvй гадны тэр дундаа хувийн компани тогооч нарийг царай алдах болов? Бид яагаад гадны сайн тогооч нарыг єндєр цалингаар хєлсєлж аваад vнээгээ хариулуулж єєрсдєє єрєм бяслаг сvv таргаа идэж ууж болохгvй гэж?


Давстай, давсгvй дєрвєн жилийн хоол


Дєрвєн жил болгон єєр єєр тогоочийн тогоог харж суух ард иргэдэд тєрийн тогооч нар нь ямар нэгэн жор байхгvй жонхуу зуурч идvvлж байгаа нь дээр дооргvй ажиглагдах боллоо. Энэ оны эхээр мєнгєний ханш огцом унаж, Монголд экспортын гол бvтээгдэхvvн болох зэсийн vнэ дэлхийн зах зээлд унаснаар дэлхийн санхvvгийн хямрал хvч тvрэн орж ирсэн. Энэ vед Монголын тєв банкны авч хэрэгжvvлсэн арга хэмжээ нь дэлхийн улс орнуудыг бvv хэл эдийн засгийн мэдлэг маруухан мань мэтийн нvдийг орой дээр гаргах дєхєв.

Энэ капиталист хоолны жортой тєр юм уу?

1929 оны дэлхий нийтийн хямралын гол шалтгаан нь эдийн засагт тєр оролцсоноос vvдэлтэй гэж судлаачид бvгд баталдаг. Тэгтэл Монгол банкны ахлах тогооч зєвхєн капиталист нийгэмд л хэрэглэдэг сонгодог Кэйнсийн онол хэмээх 1929 оны хямралын гол буруутан болсон онолоор хоолоо бэлтгэж эхэлсэн энэ нь цаашидаа хоол болох уу, хор болох уу гэсэн асуулт хэн бvхний сэтгэлийг тvгшээж байгаа бєгєєд Монголын тєр ямар жор найруулж байгааг ойлгоход бэрх болоод байна.


Монгол одоо ч гэсэн социалист улс!!!

“Засгийн газар нь эдийн засгийнхаа ихэнх хэсгийг хяналтдаа байлган, баялгийг дахин хуваарилах замаар нийгмийг тэгш байдлыг хангадаг улс тєр эдийн засгийн системийн социализм гэнэ” хэмээн дунд сургуульд байхад нийгмийн хичээл дээр зааж байсныг санаж байна. 2,6 сая иргэнд 150,000 орчим тогооч байна гэдэг нь тєр бараг бvхий л шатанд єєрийн дэглэмээ тогтоож тэр хэмжээгээр авлига хээл хахуулиар ард иргэдээ дарамталж байна. Энэ бол социализмийн vнэр одоо ч гэсэн биднээс салаагvй байна гээд хэлчихэд буруудахгvй тоон vзvvлэлт. Єнєєдєр Монгол банкны ахлах тогоочийн баримталсан кэйнсийн онол vр дvнгээ єгч тєгрєгийн ханш тогтворжсон vйл явц нь тєгс єрсєлдєєнт зах зээлийг биш тєрийг шvтдэг социализм vvсчихээд байгааг эдийн засгийн аргаар нотлон харууллаа. Хэрэв Засгийн газар, УИХ нь Оюутолгой, Тавантолгойн гэрээгээр иргэдэд 1-1,5 сая тєгрєг олговол нийгмийн баялгийг тэгш хуваарилсан болж яах аргагvй социалист орон гэдгээ дэлхий нийтэд батлан харуулна.
Иймд Монгол улсын хоолны нэгдсэн жор технологи vгvйлэгдэж байна.


Гарц

Дэлхийн бусад оронд тєрийн нууц болон vндэсний аюулгvй байдалд нєлєєлєхгvй тєрийн vйлчилгээг тєрийн бус байгуулагуудад єгч гvйцэтгvvлдэг туршилга байдаг. Харин Монголд энэ туршлагийг гадны бас єєр нэгэн туршилагтай хослуулан ашиглавал vр дvнгээ єгєх магадлалтай.

Жишээ нь: Оюутны хєнгєлєлтийн билет хэмээх нvсэр том vйлчилгээг Монголын оюутны холбоо гэх тєрийн бус байгууллага амжилттай гvйцэтгэж байна. Тэд нийт 150,000 оюутанд сар бvр vйлчилдэг бас тэдний эрх ашгийг хамгаалдаг. Гэтэл vvнтэй яг адилхан ахмад настан болон групп тогтоосон иргэдийн хєнглєлтийн vнэмлэхийг Нийслэлийн авто тээврийн газар хариуцдаг. Автобусад ороод сууж байхад єндєр настнууд л элдэв маргаан байнга дэгдээж насаараа тvрий барьж хєєрхий кондукторыг таягаараа цохиод авах нь холгvй дvр зураг ажиглагддаг. Энэ vйлчилгээг єндєр настны хєнгєлєлтийн билетийг улсын гэх тодотголтой байгууллага хариуцдаг. Энэ жишээнээс танд нэг зvйл бодогдох биз ээ.
Тєрийн vйлчилгээг vзvvлэх Тєрийн бус байгууллагуудад доорх нєхцєлийг тавьдаг байх
Тєрийн бус байгууллагуудад тєрийн vйлчилгээний тенде оролцох нєхцєлvvдийн томоохон шалгуур нь сайн дурын ажил эрхэлсэн байдлыг тавьдаг болох

Хэрвээ та гадны аль нэг сургуульд хєнгєлєлттєй vнээр сурахийг хvсвэл 500 цаг нийгмийн туст хєдєлмєр сайн дураараа эрхэлсэн байх хэрэгтэй

Хэрвээ та олон улсын чанартай МИСС ийн тэмцээнд єрсєлдєх гэж байгаа бол 900 цаг нийгмийн туст хєдєлмєрийг сайн дураараа эрхэлсэн байх
Хэрвээ та АНУ-ын сенаторт нэр дэвших гэж байгаа бол 2000 цаг нийгмийн туст хєдєлмєрийг сайн дураараа эрхэлсэн байх гэх мэт.

Эдгээр шалгуур vзvvлэлтvvд нь єдєр хєгжилтєй орнуудад байдаг бєгєєд бид энэхvv шалгууруудыг нийгэмд vйлчлэх тєрийн vйлчилгээний тендерт оролцох хvсэлтэй тєрийн бус байгууллагуудад тавих шаардлага болгох хэрэгтэй. Ингэснээр нєгєє тєрийн иргэдэдээ vзvvлэх халамж энэ тэрийг тєрєєс ямар ч хєрєнгє гаргахгvйгээр хувийн секторт vзvvлж эхэлнэ шvv дээ. Бас баахан оюутан хєнгєлєлттєй сургана. Тэгвэл тэдгээр оюутнууд ядаж хажуу айлынхаа хєгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалдаг болно ш дээ. Зах зээлийн нийгэмд vнэгvй юм гэж байдаггvй. Гэтэл тєр нь єєрєє иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаад байх юм.

Г.Эрдэнэтєгс  2009.5.14